УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРЫН ЭСРЭГ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ САР
Дэлхий нийтээр жил бүрийн 1 дүгээр сард “Умайн хүзүүний хавдрын эсрэг мэдээлэл түгээх сар” болгон тэмдэглэдэг.
- Умайн хүзүүний хорт хавдрын үндсэн шалтгаан нь Хүний Папиллома Вирусийн (ХПВ) халдварт өртөх юм.
- Бэлгийн хавьтлын тохиолдол бүр нь ХПВ-ийн халдварт өртөх боломжийг бүрдүүлдэг.
- ХПВ-ийн 200 гаруй төрөл байдгаас зарим төрөл нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг өндөр эрсдэлтэй.







