ТА УНАЖ БЭРТЭХЭЭС СЭРГИЙЛЭЭРЭЙ!
Цас, мөс, гулгаа ихэссэнтэй холбоотойгоор унаж бэртэх эрсдэл нэмэгдэж байна. Иймд иргэд та бүхэн дараах зөвлөмжийг мөрдөнө үү
- Гулгадаггүй ултай гутал өмсөх
- Яаруу сандруу алхахгүй, болгоомжтой явах
- Шат, налуу замаар явахдаа бариул, тулгуур ашиглах
- Ахмад настан, жирэмсэн эхчүүд, хүүхдүүдийг харгалзан хамгаалах
- Алхах үедээ гар утсанд анхаарал сарниулахгүй байх
- Гулгаа ихтэй хэсгийг тойрч явах Өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, осол гэмтлээс сэргийлье






