МЭС ЗАСЛЫН ЭМЧ Г.ГАНЗОРИГТ “АЛТАН ЧАГНУУР-2026” ЭЗНЭЭР ТОДОРЛОО.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрүүл мэндийн яам хамтран 12 дахь жилдээ зохион байгуулж буй ШИЛДЭГ ЭМЧ шалгаруулах “АЛТАН ЧАГНУУР-2026” арга хэмжээний “МЭС ЗАСАЛ СУДЛАЛ” -ын төрөлд Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч, Клиникийн профессор, мэс заслын их эмч Галсаннямын ГАНЗОРИГТ эмч шалгарч нэр хүндтэй шагналын эзнээр тодорлоо. Танд Дэлхийн эмч нарын өдрийн мэнд дэвшүүлж баяр хүргэе!
Хүндэт эмчдээ хамт олныхоо өмнөөс халуун талархал дэвшүүлье.






