Цаг үеийн мэдээ

“UNITE 4 GOOD HEART” ГЛОБАЛ ГРАНТ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ ХАНДИВЛАВ



Энэхүү төслийг Ротари клуб ИХ ӨРГӨӨ (3450 -р дүүрэг, Монгол Улс) санаачлан хэрэгжүүлж, олон улсын хамтрагч клубууд болох: Тайвань улсын Таоюань Бай Лин Ротари клуб (3502-р дүүрэг), Шинэ Тайпэй Титанс Ротари клуб (3490-р дүүрэг), Сэ Жинжү Ротари клуб (3590-р дүүрэг), Бусан-Минам Ротари клуб (3661 -р дүүрэг) хамтран дэмжин ажиллалаа.

Тус эмнэлгийн хэрэгсэл нь хүний цусан дахь хүчилтөрөгчийн ханалт (SpO₂) болон зүрхний цохилтыг хэмжихийн зэрэгцээ AC (Artery Check) технологиор судасны уян хатан байдал, цусны эргэлтийн байдлыг 6 түвшинд үнэлэх боломжтой юм.

Энэхүү технологи нь зүрх судасны эрсдэлийг эрт илрүүлэх, хянахад чухал ач холбогдолтой бөгөөд хүн амын эрүүл мэндийг дэмжихэд чухал аппарат юм.

Хандивлагч байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.

ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУД