ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь 1948 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан бөгөөд 1950 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн эрүүл мэндийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн билээ.
Дэлхийн эрүүл мэндийн өдрийг жил бүр тодорхой уриан дор тэмдэглэдэг бөгөөд тухайн жилд дэлхий дахинд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулдаг уламжлалтай. Энэ жилийн дэлхийн эрүүл мэндийн өдрийн уриа үг нь "Эрүүл мэндийн төлөө хамтдаа Шинжлэх ухааны талд зогсъё" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Эрүүл мэнддээ илүү анхаарч, өөртөө хөрөнгө оруулцгаая.






