Цаг үеийн мэдээ

СҮРЬЕЭГИЙН ДИСПАНСЕРТАЙ ТАНИЛЦАХ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.



Глобал сангийн дэмжлэгтэйгээр ХӨСҮТ -ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албанаас дүүргүүдийн сүрьеэгийн диспансертай тойрон танилцах, туршлага солилцох үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд НЭМГ, ХӨСҮТ -ийн мэргэжилтнүүд, дүүрэг, ШШГЕГ -ын харьяа хорих ангийн сүрьеэгийн эмч, сувилагч, дүн бүртгэгч нар Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон Баянхошуу салбарын диспансерын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгууллаа.

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт зочилсон мэргэжилтнүүд, эмч, сувилагч нарыг Төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Б.Баяндалай хүлээн авч уулзаж, дүүргийн хэмжээн дахь сүрьеэгийн тусламж, үйлчилгээ, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж, талархал илэрхийллээ.

ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУД