МАНАЙ ЭМНЭЛЭГ ХАВДРЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЦОГЦ БАЙДЛААР ҮЗҮҮЛДЭГ
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг хавдрын үеийн тусламж, үйлчилгээг цогц байдлаар үзүүлэн ажиллаж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд элэг, цөс, нойр булчирхай, улаан хоолой, ходоод, нарийн бүдүүн гэдэсний хавдрын мэс заслыг эмнэлэгтээ төрөлжүүлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах, нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг үйлчлүүлэгчид ойртуулж цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэх зорилготой ажиллаж байна.
Мэс заслын чиглэлээр манай эмнэлгийн эмч нар Япон, Тайланд улсуудад мэргэжил дээшлүүлэх, шинэ технологи эзэмших чиглэлээр суралцаж мөн гадаадын эмч нартай хамтран жил бүр Нэгдсэн эмнэлэгт хавдрын мэс засал хийж байна. Хамгийн сүүлд 2025 онд хавдрын үед Аарцгийн хөндийн эрхтнүүдийг бүтнээр нь авах мэс заслын эмчилгээг Австрали мэс заслын эмч нартай хамтран Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт хамтарсан мэс засал хийлээ.
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг хавдрын үед дараах тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
- Хавдрын эрт илрүүлэг
- Эмгэг судлалын шинжилгээ
- Хавдрын мэс засал эмчилгээ
- Хавдрын үеийн даавар эмчилгээ
- Хавдрын хими эмчилгээ
- Хавдрын бай эмчилгээ
- Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Манай эмч, мэргэжилтнүүд танд мэргэжлийн тусламжийг цаг алдалгүй, найдвартай хүргэж байна.






