ШҮДНИЙ ЯВУУЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн Нэгдүгээр амбулаторийн Шүдний төвийн мэргэжилтнүүд 2025 оны 8, 9, 10 дугаар саруудад нийт 35 хоногийн хугацаанд шүдний явуулын амбулаторийг ажиллуулж дүүргийн алслагдмал 20, 22, 26, 32, 33, 36 дугаар хороодын хүн амд амны хөндийн эрүүл мэндийн үзлэгийг амжилттай зохион байгууллаа.
Үзлэгт нийтдээ 2787 хүүхэд хамрагдаж тусламж, үйлчилгээ авлаа. Үзлэгт хармагдсан хүүхдүүдийн 89%-д нь шүдний эмчилгээ, үйлчилгээ үзүүлснээс 1594 хүүхдэд ломбо тавих, 208 хүүхдэд сувгийн эмчилгээ, 678 хүүхдийн шүд авах ажилбар эмчилгээг хийлээ.
Бид явуулын үзлэгийг шүдний ажилбар хийхэд бүрэн зориулагдаж тусгай тоноглогдсон автобусаар явж тусламж, үйлчилгээг үзүүллээ.









