БАЙГУУЛЛАГЫН АХМАДУУДАД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
НҮБ-аас Олон улсын “Ахмадын өдөр”-ийг 10 дугаар сарын 1-нд тэмдэглэхээр шийдвэрлэн, 1991 оноос дэлхий дахинаа тэмдэглэж эхэлсэн бөгөөд НҮБ-аас жил бүр уриа дэвшүүлдэг уламжлалтай. Монгол улсад “Ахмад настны тухай” хуульд тусгасны дагуу 2013 оноос эхлэн “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар”-ыг жил бүр зохион байгуулж ирсэн. 2024 онд НҮБ-аас гишүүн орнууддаа “Ахмад настны сайн сайхан байдлыг дэмжих нь” гэсэн уриаг дэвшүүлж, ахмад настнуудын дуу хоолойг хүлээн авч, тэдний хичээл зүтгэлийг дэмжиж, нийгэмд оруулсан хувь нэмрийг үнэлж, эрхийг хамгаалах, хүндэтгэх ажлыг нийгэмд таниулах бодлогын яриа хэлэлцээ хийж ажиллахыг уриалсан байна.
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг ахмад настнуудын сайн сайхан байдлыг дэмжих зорилгоор байгууллагаас гавьяаны амралтдаа гарсан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг үзлэгт хамруулах ажлыг өнгөрсөн 7 хоногт зохион байгууллаа.






