САЙН ТУРШЛАГА 2025 АРГА ХЭМЖЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулсан САЙН ТУРШЛАГА - 2025 арга хэмжээнд Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг нийт 17 бүтээлээр оролцож

Гэмтэл согог мэс заслын тасгийн эмч Б. Бямбадорж "Хамрын нуруу нөхөн сэргээх мэс засалд ДЕРМОФАТ ГРАФТ ашиглах", "Нээлттэй хамрын мэс заслын үед хэсэг газарт ялтас эсээр баялаг сийвэнг ашиглах" сэдвүүдээр ТЭРГҮҮН БАЙР
Өдрийн эмчилгээний тасгийн Х.Наранмандах эмч Уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ "Нируха зөөлөн шимт засал эмчилгээ" сэдвээр ДЭД БАЙР
Дүрс оношилгооны тасгийн Ц.Оюуншүр эмч "Мамограффийн оношилгоог нэвтрүүлэх, тогтворжуулах” бүтээлээр ТУСГАЙ БАЙР
Сувилахуйн тусламж үйлчилгээний номинацид Сувилахуйн алба "Шинэ сувилагчийн цогц чадамж иж бүрдэл" бүтээл ШИЛДЭГ БҮТЭЭЛ
Эмнэл зүйн ховор тохиолдол төрөлд Яаралтай тусламжийн тасгийн эмч С.Нямсүрэн "Хүүхдийн голтод хий хурсан тохиолдол" сэдвээр ТУСГАЙ БАЙР тус тус эзэллээ.
Амжилттай оролцсон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ баяр хүргэе






