ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН РАДИОЛОГИЙН ӨДӨР БОЛЖ БАЙНА.
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн Дүрс оношилгооны тасаг нь 8 эмч, 7 техникчтэйгээр үйл ажиллагаа явуулж хүн амд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Төвөгтэй оношийг нарийн тодорхойлох, эмчилгээний зөв чиглэлийг тодорхойлоход гол үүргийг гүйцэтгэдэг билээ.
Өнөөдөр дүрс оношилгооны тасгийн хамт олон тусламж, үйлчилгээнд ашиглаж буй оношилгооны тоног төхөөрөмж, шинээр нэвтрүүлсэн арга туршлагаа хамтран ажиллаж буй мэргэжилтнүүд, үйлчлүүлэгчдэд таниулах, сурталчлах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Нэгдсэн эмнэлгийн Дүрс оношилгооны тасаг нь:
- Компьптер томографийн шинжилгээ /Тодосгогчтой, Тодосгогчгүй/
- Хэвлийн, хөхний, бамбайн хэт авиа оношилгоо
- Рентген оношилгоо
- Хөхний маммографи
- Шүдний дэлгэмэл рентген зураг авах тусламж, үйлчилгээг үзүүлж байна.






