Цаг үеийн мэдээ

ЗҮРХНИЙ АНЖЕЛО МИКЕЛЕТТИ ЭМЧИД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ



Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг 2022 оноос эхлэн Итали Улсын Милан хотын Сан Донато Сургалт, судалгаа, эмчилгээний төв эмнэлэг (IRCCS Policlinico San Donato)-тэй хамтран хүүхдийн зүрх судасны эмч нарыг нарийн мэргэшүүлэх, поликлиник эмнэлэгт урт хугацаагаар дадлагажуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, хамтын ажиллагааны хүрээнд Профессор, хүүхдийн зүрх судасны Зөвлөх эмч Анжело Микелетти жил бүр тус эмнэлэгт хүрэлцэн ирж зүрхний төрөлхийн болон олдмол гажигтай хүүхдүүдэд үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ эмч нарт сургалт орж мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байдаг билээ.

May be an image of smiling, eyeglasses, hospital and text

Профессор Анжело Микелетти эмчийн сайхан сэтгэлийн оролцоотойгоор 2025 оны 3 сард Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн Хүүхдийн их эмч Б.Мягмарсүрэн, Чанарын албаны дарга, дүрс оношилгооны их эмч Д.Зулаа нар Итали улсын Милан хотын Сан Донато поликлиникт 6 сарын хугацаатай Хүүхдийн зүрхний мэс засал-мэдээгүйжүүлэг, мэс заслын дараах эрчимт эмчилгээний чиглэлээр суралцсан.

May be an image of hospital and text

Мэргэжилтнүүдийг суралцах 6 сарын хугацаанд зардлыг нь бүрэн дааж, тэтгэлэгтэйгээр суралцах боломжийг олгосон. Үргэлжлүүлэн Хүүхдийн тасгийн Хүүхдийн зүрх судасны их эмч Б.Баасансүрэн, Ч.Халиунаа нар суралцаж байна. Цаашид мөн 2 эмчийг сургах төлөвлөгөөтэй байгаа.

ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУД