Цаг үеийн мэдээ

ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ



Эрүүл мэндийн сайдын А/38 дугаар “Сүрьеэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журам, заавар батлах тухай” тушаалын дагуу ХӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн диспансерын эмч, мэргэжилтнүүд хамтран дүүргийн харьяа хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дэмжлэгт хяналт хийлээ.

Дэмжлэгт хяналтаар ХӨСҮТ-ийн СТСА-ны хяналтын эмч Б.Ганпүрэв, Тархвар судлаач эмч Б.Пүрэвдулам, Хяналтын эмч Э.Цогцэцэг, Нэгдсэн эмнэлгийн Диспансерын зохицуулагч эмч Ч.Отгонжаргал, эмч Б.Усанболор, сүрьеэгийн сувилагч Г.Баасанжав нар ажиллаж Сүрьеэ, ХДХВ/БЗДХ, Гепатитын чиглэлээр хяналт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУД