ДЭЛХИЙН “ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ӨДӨР” (WORLD DIABETES DAY)-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн Амбулатори I -ийн Дотоод шүүрлийн кабинетаас эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдэд зориулан чихрийн шижин өвчин, түүний хүндрэлийн талаар эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр чихрийн шижин өвчнөөс сэргийлэх, хүндрэлээс сэргийлэх, чихрийн шижин өвчний үеийн хоол эмчилгээ зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.
Өдөрлөг арга хэмжээнд нийт 60 гаруй иргэд хамрагдаж зочин илтгэгч нарын тавьсан сургалт мэдээлэл үр дүнтэй, эрүүл мэндийн боловсрол хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагаа боллоо.






