ЭРҮҮЛ МЭНДИЙН ЛАБОРАТОРИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 7 ХОНОГИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Анх 1975 онд АНУ-ын лабораторийн долоо хоногийг Medical Laboratory Professional Week буюу Lab week болгон тэмдэглэн өнгөрүүлснээс хойш, жил бүрийн дөрөвдүгээр сард Lab week болгон лабораторийн мэргэжилтнүүдийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой уламжлал болгон явуулдаг.

Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн Эмнэлзүйн нэгдсэн лаборатори Lab week өдрийн хүрээнд эмнэлгийн мэргэжилтнүүд, үйлчлүүлэгч нарт лабораторийн үйл ажиллагааг таниулах, сурталчлах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Онцлон тэмдэглэхэд Эмнэлзүйн нэгдсэн лаборатори нь 2024 онд MNS 15189:2015 "Эрүүл мэндийн лаборатори-чанар, чадавхад тавих шаардлага" стандартыг нэвтрүүлж тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулсан. Эмнэлзүйн нэгдсэн лаборатори өдөрт дунджаар давхардсан тоогоор 1100-1200 нэр төрлийн шинжилгээ хийж байна.

