Сратегийн зорилго, зорилт

Сратегийн зорилго, зорилт


Хөгжлийн хөтөлбөрийн зорилго, зарчим, зорилтууд,  үйл ажиллагааны төлөвлөгөө

Хөгжлийн зорилго

Хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, нотолгоонд суурилсан оношлогоо, эмчилгээний шинэ техник технологийг нэвтрүүлэх замаар тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан дундаж наслалтыг уртасгана.

Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим

  • Үйлчлүүлэгчийн эрхийг дээдэлсэн, тэдний эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцсэн байх
  • Нотолгоонд суурилсан, орчин үеийн оношлогоо эмчилгээний технологийг нэвтрүүлсэн байх
  • Бүх нийтийг тусламж үйлчилгээнд хамруулах “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг хадгалсан байх
  • Бодлогын хэрэгжилт ил тод нээлттэй байх
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх
  • Төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага болон иргэд олон нийтийн оролцоог хангах
  • Сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн төрийн бодлогын залгамж чанарыг хадгалсан байх
  • Хэрэгжүүлэгч бүр мэдлэг, ур чадвар, нөөц бололцоогоо бүрэн дайчлан шинийг эрэлхийлж, хариуцлагатай ажиллах

Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэл, зорилтууд

    1. Нийгмийн эрүүл мэнд

    2. Эмнэлгийн тусламж үйлчилгээ

    3. Хүний нөөц

    4. Эрүүл мэндийн санхүүжилт

    5. Эрүүл мэндийн технологи

    6. Эмзүйн тусламж үйлчилгээ

    7. Мэдээллийн технологи, мэдээллийн удирдлага

    8. Эмнэлгийн удирдлага зохион байгуулалт, ил тод байдал

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр

1.Хүн амын эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах,эрүүл мэндийг хамгаалах, дэмжих,өвчлөлөөс урьдчилан сэргийлж тандах, бусад салбаруудад чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах,амьдралын чанарыг сайжруулах

2 . Эрт илрүүлэг,урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өргөжүүлж , өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

3 Зорилтот бүлгийн хүн ам эх, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад онцгой анхаарч ажиллах

4 Халдварт буюу шинэ мөн дахин сэргэж буй халдварт өвчний тандалт, сэргийлэлт, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах чадавхийг тогтвортой нэмэгдүүлэх.

5.Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үндэсний болон нийслэл дүүргийн  хөтөлбөрийг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэн ажиллах

 

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр

1. Эмнэлгийн тусламж үйлчилгээг хүн ам зүйн бүтэц, өвчлөл, хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт, хэрэгцээтэй уялдуулан зохион байгуулах

2. Хүн амд үндсэн мэргэшсэн  болон зарим төрөлжсөн үйлчилгээг ойртуулах хүртээмжийг нэмэгдүүлэх

3. Сэргээн засах, хөнгөвчлөх, сувилахуйн тусламж үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж, эмчилгээ, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангаж, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах

4.Уламжлалт анагаах ухааны оношлогоо, эмчилгээг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлэх

5.Эмнэлгийн лабораторийн хүчин чадал, оношилгооны чанарыг сайжруулж, лабораторийн чанарын гадаад хяналтад хамруулах ажлыг өргөжүүлэх

6.Эмнэлгийн тусламж үйлчилгээ нь “Үйлчлүүлэгч төвтэй” байж, тусламж үйлчилгээний төрөл гүйцэтгэлтэй уялдсан бие даасан магадлан итгэмжлэл бүхий чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх

 

Хүний нөөцийн чиглэлээр

1.  Эмнэлгийн мэргэжилтний сургалтыг салбарын  бодлого, хүн  амын эрүүл мэндийн  эрэлт, хэрэгцээтэй уялдуулан төлөвлөх, сургах, анагаахын  шинжлэх ухаан, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх.

2.  Шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэн, нотолгоонд суурилсан мэргэжлийн  чадвар ажлын үр дүнг тооцох байдлыг хөгжүүлэх

3. Эмнэлгийн мэргэжилтний ёс  зүйг мэргэжлийн  уламжлал,  хувь хүний   хандлагад  тулгуурласаэ харилцаа, хандлагыг сайжруулах ажлыг тасралтгүй  зохион байгуулах

4. Эмнэлгийн  хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангах, эмнэлгийн ажилтныг ажлын байрны эрсдлээс хамгаалах, мэргэжлээс  шалтгаалсан өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх

5. Ажилчдын нийгмийн баталгаах сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх

 

Эрүүл мэндийн санхүүжилтын чиглэлээр

1. Бие даасан байдал засаглалын тогтолцоог бэхжүүлэх. (Зөв бүтэц,үр ашигтай, үр нөлөөтэй зохион байгуулсан эмнэлгийн тогтолцоо)

2. Гүйцэтгэлээр санхүүжилтын менежментийн тогтолцоог  сайжруулах Гүйцэтгэлийг дэмжсэн бүтэц зохион байгуулалт, эрүүл мэндийн дэмжих үйлчилгээг хөгжүүлэх

3.  ЭМДЕГ-ын стратегийн болон нэг худалдан авагчийн тогтолцооны чанарын шаардлагыг хангах

4. Эрсдэлийн сан бүрдүүлэх  хяналтын тогтолцоог бий болгох

Эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалт,төрөл,гүйцэтгэлийг харгалзан жилийн төсвийн төлөвлөлт, цаашдын төсөөлөлийг  зөв хийх

       - Амбулаторийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх

       - Яаралтай тусламжийн үйлчилгээг хөгжүүлэх

       - Өндөр өртөгт тусламж үйлчилгээг нэвтрүүлэх

       - Урьдчилан сэргийлэх,эрт илрүүлэг

  • Төлбөртэй болон нэмэлт тусламж үйлчилгээний орлогыг нэмэгдүүлэх
  • Туслах үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлэх
  • Гүйцэтгэлд суурилсан цалин, урамшууллын тогтолцоог хөгжүүлэх
  • Цахим болон дэвшилтэт технологи нэвтрүүлэх

Эрүүл мэндийн технологийн чиглэлээр

 1.Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шаардлагатай багаж тоног төхөөрөмж, хэрэгслэлээр үе шаттайгаар хангаж ажиллах

 2.Эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, чанарын хяналт  шалгалт тохируулга, баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх

Эмзүйн тусламж үйлчилгээний чиглэлээр

1. Клиникийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар,аюулгүй байдал хүртээмжийг сайжруулах

2. Эмийн жорыг цахим хэлбэрээр бичих буюу цахим жор бичилтийн модулийг нэвтрүүлэх

3. Бичил биетний эсрэг эмийн зохистой хэрэглэгээг төлөвшүүлэх тандалт,хяналтын тогтолцоог төлөвшүүлэх , үр дүнг тооцож ажиллах

  1. 2 талт эмийн санг бий болгох

Мэдээллийн технологи, мэдээллийн удирдлагын чиглэлээр

  1. Эрүүл мэндийн мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, эрүүл мэндийн үзүүлэлтийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох чадавхийг бэхжүүлэх
  2. Телемедицин, цахим эрүүл мэндийн технологийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах үйл ажиллагааг өргөжүүлэх
  3. Хувь хүн болон байгууллагын эрүүл мэндийн мэдээллийн нууц, аюулгүй байдлыг хангах

Нэгдсэн эмнэлгийн удирдлага зохион байгуулалт, ил тод байдлын чиглэлээр

  1.  Байгууллагын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, зохицуулах, хяналтын тогтолцоог дээшлүүлэх
  2. Хоёр болон олон талт хамтын ажиллагааг салбарын бодлого тэргүүлэх чиглэлтэй уялдуулан хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах
  3. Бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулахад төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ил тод байдлыг хангах, шийдвэр гаргахад иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллагын оролцоог нэмэгдүүлж, нийгмийг хариуцлагыг дээшлүүлэх

САЛБАР АМБУЛАТОРИУД