НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ЭРҮҮЛ МЭНД, ХООЛ ТЭЖЭЭЛ, ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ДУНД ХУГАЦААНЫ ҮР ДҮНГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

Өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн Сангийн 2023-2027 оны Улс Орны Хөтөлбөрийн хүрээнд ЭМЯ-тай хамтран хэрэгжүүлдэг “Эрүүл мэнд, хоол тэжээл, хөгжил” хөтөлбөрийн хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудын үр дүнг танилцуулж цаашид ямар чиглэлээр илүү анхаарч ажиллахаа хэлэлцлээ.
Онцлох үр дүнг доор танилцуулж байна.
Эх, нярай, хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн хөтөлбөрийн хувьд:
- Хэрэхийн шалтгаант зүрхний өвчлөлөөс сэргийлэх зорилт дэвшүүлэн сургуулийн насны бүх хүүхдэд А стрептококкийн вирус илрүүлэх шинжилгээг 80.5 хувьтай хийж эерэг гарсан хүүхдүүдэд дараагийн шатлалын эмчилгээ хийж байна.
- И-Монгол платформ дээр хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой долоон төрлийн үйлчилгээ нэвтрүүлсэн.
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн (ягаан) дэвтрийг цахим болгосон.
- Хүний папиллома вирусийн вакцин нэвтрүүлж, хамрагдалтыг нэмэгдүүлж байна.
- Цар тахлын бэлэн байдлыг бэхжүүлэх чиглэлээр үндэсний хэмжээнд төсөл хэрэгжүүлж байна
Хоол тэжээлийн хөтөлбөрийн хүрээнд:
- Чихэрлэг ундаанд татвар ноогдуулах хуулийг батлуулсан.
- Хоол тэжээлийн үндэсний 6-р судалгааг хийсэн.
- Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих 10 алхмыг хэрэгжүүлэх, нялх, бага насны хүүхдийн хооллолтын талаар зөвлөгөө өгөх талаар үндэсний хэмжээнд чадавх бэхжүүлсэн.
- Өсвөр насныхан дунд “Fix My Food” компанит ажлыг хэрэгжүүлж байна
Бага насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд:
- Бага насны хүүхдийн цогц хөгжлийн арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилласан.
- Эх хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтэрт 9, 18, 36 сартай хүүхдийн цогц үзлэгийг МОРБАС аргачлалаар хийдэг болсон.
- Эрүүл мэнд болон СӨБ-ын мэргэжил дээшлүүлэх болон төгсөлтийн өмнөх сургалтын агуулгад Бага насны хүүхдийн хөгжлийн агуулгыг нэгтгэсэн.
- Олон нийтэд түшиглэсэн Бага насны хүүхдийн хөгжлийн төвүүдийг байгуулан туршиж байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам https://moh.gov.mn/news/7287