Цаг үеийн мэдээ

ХҮҮХДИЙН ЭРЭМБЭЛЭН АНГИЛАЛТ, ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ БОЛЛОО



Сонгинохайрхан дүүргийн өрхий болон Нэгдсэн эмнэлгийн 93 эмч, сувилагч нарт “Хүүхдийн эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж” сэдвээр онол, дадлага хосолсон сургалтыг амжилттай зохион байгууллаа.

May be an image of 12 people and people studying

Өвдсөн хүүхдийг зөв эрэмбэлж, чиглэсэн тусламжийг цаг алдахгүйгээр үзүүлэхэд суралцсанаар хүүхдийн May be an image of 6 people and hospitalамь нас, эрүүл мэндийг авран хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

Сургалтыг Хүүхдийн тасгийн эрхлэгч, клиникийн профессор, эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламжийн Үндэсний сургагч багш З.Ганчулуун, Хүүхдийн тасгийн эмч Б.Эрдэнэцэцэг, Т.Болорчимэг нар удирдаж May be an image of 9 people and hospitalявууллаа. 

Мөн Зочин багшаар Хүүхдийн зөвлөх зэргийн эмч А.Оюунчимэг оролцож эмч, сувилагч нарт онолын сургалт орлоо. Сургалтын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилласан СХД-ийн ЭМТ-ийн Хүүхдийн зохицуулагч эмч Г.Амар Танд талархал илэрхийлье.

May be an image of 9 people, people studying and text

САЛБАР АМБУЛАТОРИУД