“ГАРДАН ҮЙЛДЛИЙН СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” ҮЗҮҮЛЭХ ДАДЛАГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгаас Нэгдсэн эмнэлгийн нийт тасаг нэгжүүдийн эмч, сувилагч нарын дунд “Гардан үйлдлийн стандартыг хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтаар эмнэлгийн тусламж үйлчилгээнд түгээмэл хэрэглэгддэг
1. Хүчилтөрөгч эмчилгээ, түүнийг өгөх аргууд
2. Хүүхдэд соруулга хийх
3. Зүрхний цахилгаан бичлэг хийх болон хяналтын мониторт өвчтөн хянах
4. Тархи нугасны шингэн авах
5. Төвийн венд гуурс тавих зэрэг ажилбаруудыг сургалтын муляж дээр хийж үзүүллээ.