СУВИЛАГЧ ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНИЙ ”ЭРДМИЙН БАЯР” ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ БОЛЛОО.

Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албанаас сувилагч, тусгай мэргэжилтэн нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө.
Хурлын хүрээнд сувилагч нар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, өвчтөнд төвлөрсөн сувилахуйн тусламжийг хөгжүүлэх чиглэлээр хийсэн судалгаа, туршлагын илтгэлүүдээ хэлэлцэн, харилцан мэдлэг, туршлагаа солилцлоо.
Хуралд нийт 15 судалгааны ажил хэлэлцүүлснээс:
1 -р байр: Насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээний тасгийн арга зүйч Н.Мөнхнасан, Хавдар хөнгөвчлөх эмчилгээний тасгийн арга зүйч Ж.Соёлмаа нарын "Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээ" сэдвээр,
2 -р байр: Мэс заслын тасгийн арга зүйч Ү.Зандан, сувилагч М.Нямханд нарын "Чихрийн шижин хэв шинж 2 өвчний шалтгаант баруун хөлийн тавхай хэсгийн үхжил үүссэн үед нөхөн сэргээх мэс засал хийсний дараах сувилахуйн тусламжийг үнэлсэн нь" сэдвээр,
3 -р байр: Хүүхдийн тасгийн сувилагч Ч.Бямбацэрэн, Б.Анхтуяа нарын "Хүүхдийн тасгийн сувилагч нарын үйлчлүүлэгч нарт эрүүл мэндийн боловсрол олгож буй байдал, хэрэгцээний судалгаа" сэдвээр тус тус шалгарлаа.
Оролцсон нийт сувилагч нартаа талархал илэрхийлье.