ХҮҮХДИЙН ӨВЧНИЙ ЦОГЦ МЕНЕЖМЕНТИЙН БАГЦ ЦАГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Бага насны хүүхдэд зонхилон тохиолддог өвчнүүдийн ангилал, үнэлгээ, эмчилгээний талаар мэдлэг олгож, эцэг эх асран хамгаалагчтай харьцах мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлснээр хүүхдэд цаг алдалгүй чанартай тусламж үзүүлж хэвших, хүүхдийн сэргийлж болох нас баралтаас сэргийлэхэд чиглэсэн хүүхдийн өвчлөлийн цогц менежментийн 2 багц цагийн сургалтыг Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, сувилагч нарт ХӨЦМ -ийн үндэсний сургагч багш З.Ганчулуун ахлан, хүүхдийн эмч Б.Болорчимэг, Б.Эрдэнэцэцэг эмч нар 2025 оны 6 дугаар сарын 12,13 -ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтад нийт 46 эмч , сувилагч хамрагдсан. Сургалтыг хамтран зохион байгуулсан СХД ийн хүүхдийн зохицуулагч эмч Г. Амар эмчид талархал илэрхийлье. Бидэнтэй учирсан хүүхэд бүхэн эрүүл байг.