ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДЫН БАЯР БОЛЛОО.

Эмнэлгийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж, байгууллагын амжилт бүтээлийн ард үнэтэй хувь нэмрээ оруулж байдаг эрхэм дэмжих үйлчилгээний ажилтнууддаа талархал илэрхийлж, баярын мэндийг дэвшүүлж байна. Та бүхний уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, халуун сэтгэл, байгууллагын үйл ажиллагаанд оруулж буй үнэт хувь нэмэр нь байгууллагын хөгжил, хамт олны уялдаа холбоог бэхжүүлэх, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байдаг билээ.
Баярын өдөр Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, эмч, сувилагч нар дэмжих үйлчилгээний менежер, мэргэжилтнүүд, инженерүүд, санхүүчид, жолооч, слесариуд, цаг бүртгэлийн ажилтнууд, асрагч нарыг хүлээн авч хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж баяр хүргэлээ.
Хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр олон жил үр бүтээлтэй ажиллаж буй ажилтнуудыг нийслэл, дүүрэг, үйлдвэрчний эвлэлийн шагналаар шагнаж, байгууллагын зүгээс 9 ажилтныг тус бүр 1 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа. Мөн баярын үеэр азын сугалааг явуулж 37 азтаныг зуун мянгаас найман зуун мянга хүртэлх төгрөгөөр урамшууллаа. Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Таны хөдөлмөр бүтээл бүхэн үргэлж үнэлэгдэж байх болтугай.