БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН КАНВОН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ГИШҮҮД, ИДЭВХТЭН , СОНГУУЛЬТНУУДЫГ ХҮЛЭЭН АВЛАА

6 -р сарын 21 -ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Канвон аймгийн эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн гишүүд, идэвхтэн , сонгуультнуудыг Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн удирдлага болон ҮЭХ дарга, тэргүүлэгчид хүлээн авч хүндэтгэл үзүүлсний зэрэгцээ зарим тасгийнхаа үйл ажиллагаатай танилцуулж, нэгдсэн эмнэлгийн удирдах зөвлөл, болон удирдлагын баг, Үйлдвэрчний эвлэлийн холбооны нийгмийн хариуцлагын хүрээд өөрсдийн хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Манай Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг нь 2024 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн шилдэг түншлэгч байгууллагаар шалгарсан юм.